45 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна
- 2017-04-04
- Нийгэм
- 0

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн гуравдугаар сарын 27-31-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй зургаан гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 21 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс нэг гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 6 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 14 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 45 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 1 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.
Б.Цэлмэг

Сэтгэгдэл (0)