Хүн ам, хөгжлийн комисс Нью-Йорк хотноо чуулж байна

 

        НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 50 дугаар чуулган Нью-Йорк хотноо өчигдөр  ажлаа эхлэв.

 

“Хүн амын насны бүтэц ба тогтвортой хөгжил” ерөнхий сэдвийн дор болж буй уг чуулганд Монгол Улсаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна

 

Чуулганы ерөнхий хэлэлцүүлэг дээр Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас хүн ам, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын томоохон хурал чуулганы шийдвэрийн дагуу үндэсний бодлого, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж ирснийг дурдаад сүүлийн жилүүдэд Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж эхлээд байгаа томоохон ажлуудаас танилцуулав. Тухайлбал, Хүүхэд хамгааллын хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Ахмад настны тухай хууль зэрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан болон шинээр баталсан, Цалинтай ээж хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснийг цохон тэмдэглэсэн” юм. 

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)