Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг яаралтай шинэчилнэ

 

        Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд ээлжит шуурхай хуралдаанаар салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн, холбогдох арга хэмжээ авч, шийдвэрлэхээр боллоо. Тус хуралдаанаар харьяа байгууллагын удирдлагууд өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг танилцуулав.
 

Яам, агентлаг, аймгуудын Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдийн 2016 оны үйл ажиллагааны үнэлгээгээр Зам, тээврийн хөгжлийн яам нэгдүгээрт орсон талаар салбарын сайд Д.Ганбат хуралдааны үеэр онцоллоо. Тэрээр цаашид анхаарч ажиллах, нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудлын хүрээнд холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө.

 

Тухайлбал, зам, тээврийн салбарт хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлж, Хөөт-Бичигтийн төмөр зам, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтыг эхний ээлжинд яаралтай эхлүүлэх үүрэг чиглэл өглөө. 

 
Б.Цэлмэг

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)