Цагдаагийн алба хаагч жорлонд унасан нярайн амийг аварчээ
- 2017-04-05
- Нийгэм
- 0

Өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны өдрийн 08. 25 минутанд Цагдаагийн газрын 7059102 дугаарын утсанд иргэн М-ээс "Жорлонд хүн төрөөд хүүхдээ жорлонд унагасан байна" гэсэн дуудлага мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж нь тухайн газарт шуурхай очиж түргэн тусламж болон онцгой байдлын аврах бүрэлдэхүүн ирэхийг хүлээж хугацаа алдвал нярай хүүхдийн амь нас хохирч болзошгүй нөхцөл байдлыг үнэлэн жорлонгийн гишгүүр модыг трубаагаар хөшиж авч, нүх рүү орж жорлонд унасан нярай хүүхдийг гаргаж, амь насыг нь аварч, яаралтай түргэн тусламжийн эмч нарт хүлээлгэн өгсөн гавъяатай үйлс бүтээжээ.
Одоо эх, нярай эсэн мэнд биеийн байдал сайн эмнэлэгт хэвтэж байна. Гавъяатай үйлс бүтээсэн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Даваадоржид баяр хүргэж, ажилд нь амжилт хүсье.

Сэтгэгдэл (0)