Эрдэнэтийн ТУЗ-ийн гишүүдийн цалин ташаа мэдээлэл гэв

 

        Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал болон шинээр томилогдсон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалингийн талаархи мэдээлэл өнөөдрийн сошиал ертөнц дэх сэдэв болж байна. 

 

Харин энэ талаарх  “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор мэдээлэл хийлээ. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын гишүүдийн цалинг 4000 ам.доллар гэсэн ташаа мэдээлэл яваад байна. Энэ бол тийм биш ээ. Засгийн газрын 2016 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг  хэрэгжүүлэх журам”-д төрийн өмчит аж ахуй нэгж, байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээнээс ихгүй байна гэж заасан байгаа. Тийм учраас Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын гишүүд ч энэ хэм хэмжээнд захирагдана” гэлээ. Тиймээс үйлдвэрийн Ерөнхий захирлын тухайд байгуулсан гэрээний дагуу цалин урамшууллыг нь тогтоодог гэв

 

Б.Тэлмэн
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Anu (173.66.146.176)

    2017-04-05

    Tegeed 480000-iin /tugrug/ tsalintai bolj baina uu. Arai ugui bailgui dee. Yag toog ni yagaad helj chadahgui baigaa yum. OT-nh bol 4000$ baidag. Hudlaa yarj baigaa yum shig ee.

  • zochin (202.9.41.163)

    2017-04-05

    taibaraa oligtoihon hiigeech tegeed amitnii tsusiig huurguud

  • zochin (59.153.115.124)

    2017-04-05

    ГОМО МӨНХӨӨГИЙН БАЛАГ ДУУСАХГҮЙ