3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг нэгэн зэрэг уншлаа
- 2017-04-05
- Нийгэм
- 0

Өнөөдөр “Оюуны Ундраа" цогцолбор сургууль үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Ойн хүрээнд тус сургуулийн 3333 сурагч төв талбайд Төрийн шагналт зохиолч Д.Пүрэвдоржийн "Тусгаар тогтнол" шүлгийг нэгэн зэрэг уншив.
Тус сургуулийн 95 бүлгийн 1-12 дугаар ангийн сурагчид 16 бадаг шүлгийг гурван сарын турш бэлдэж цээжилсэн байна. Энэхүү арга хэмжээгээр дамжуулан хүүхэд багачуудад эх оронч сэтгэлгээ суулгаж, тусгаар тогтнол түүний үнэ цэнийг мэдрүүлэх, эх орон, эцэг эхээ хайрлах ухааныг сурталчлан таниулахыг зорьсон байна.
Б.Цэлмэг

Сэтгэгдэл (1)
(202.72.246.147)
goyo oo goyo