ТЕГ-аас монгол тоглоомын хэрэглэгдэхүүн зохион бүтээх уралдаан зарлалаа

 

        ТЕГ-аас "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг угтаж Ирээдүйн татвар төлөгчдөд татварын мэдлэг олгох сургалтанд Монгол үндэсний тоглоомыг ашиглах хэрэглэгдэхүүн зохион бүтээх уралдаан зарлаж байна.

 

Зорилго: Ирээдүйн татвар төлөгч хүүхэд залуучуудад татварын мэдлэг олгох, сэтгэхүй хөгжүүлэхэд гарын авлага болгон ашиглах зорилготой.

Хугацаа: 2017 оны 4 дүгээр сарын 04-нөөс 22

Хэн оролцох: цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, коллеж болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш, их, дээд сургуулийн оюутан

 

Хэрхэн оролцох: Бүтээлээ тухайн аймаг, дүүргийн Татварын хэлтэст хүргүүлнэ .
Тавигдах шаардлага: Тоглоом нь хөлөг, дүрс бүхэн ашиглах дүрэм, заавартай байна.

 

Жич: Бүтээгчийн тоглоом түүний загвар, зохиогчийн эрхийг ашиглах талаар харилцан тохирно.

 

Шагнал урамшуулал:
Нэгдүгээр байр -1, Өргөмжлөл, мөнгөн шагнал /250 000 төг/
Хоёрдугаар байр -1, Өргөмжлөл, мөнгөн шагнал /180 000 төг/
Гуравдугаар байр-1, Өргөмжлөл, мөнгөн шагнал /150 000 төг/
Тусгай байр-5,Өргөмжлөл, мөнгөн шагнал /50 000 төг/

 

Уралдаанд амжилттай оролцож шалгарсан бүтээлийн эздийн шагналыг Татвар төлөгчдийн өдрүүдийн нээлтийн арга хэмжээний хүрээнд 2017 оны 5 дугаар сарын 08-нд Татварын ерөнхий газар дээр гардуулна.

 

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)