Ам.долларын ханш 1.9 хувиар буурчээ

 

        Ам.долларын албан ханш төгрөгийн эсрэг тасралтгүй суларсаар байна. Нэгжийн ханш 2441.55 төгрөг байгаа нь он гарснаас хойших хамгийн доод түвшинд хүрч байна. Тодруулбал, он гарснаас хойш ам.долларын ханш төгрөгийн эсрэг 1.9 хувиар буурчээ. Арилжааны банкнууд мягмар гарагт 2434.25 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 2.2 сая ам.доллар худалдан авах, 2443.81 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 14.7 сая ам.доллар худалдах захиалга Монголбанканд хүргүүлсэн байна. Харин Төв банк дуудлага худалдаагаар 12 сая ам.долларыг 2444 төгрөгийн хаалтын ханштайгаар банкнуудаас худалдан авчээ. Энэ нь банкнуудын нийт нийлүүлэлтийн 81.6 хувийг авсан гэсэн үг юм.

 

Д.Булган

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)