Ноолуурын үнэ килограмм нь 96 -100 мянган төгрөг байна
- 2017-04-06
- Эдийн засаг
- 0

Ноолуурын үнэ килограмм нь 96 мянгаас 100 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа аж. Тодруулбал, Дорнод аймагт ноолуурын үнэ 100 мянгаас давжээ. Тус аймгийн хэмжээнд нийт 485828 толгой ямаанаас 121.4 тн ноолуур бэлтгэх боломжтой гэсэн судалгаа байдаг. 2016 онд нийт 819.5 тн ноос бэлтгэх боломжтой байснаас 418.8 тн ноос буюу 51.1 хувийг бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаан, малчдын гарт 376.9 сая төгрөг, сумдын төрийн санд 41.8 сая төгрөг төвлөрүүлжээ. Өмнөх онтой харьцуулахад урамшуулалд хамрагдсан малчин өрх 17.6 хувиар, ноос 22.4 хувиар, 176.2 сая төгрөгөөр өсчээ.
Одоогийн байдлаар Дорнодод ноолуур 100 000-103 000 төгрөг, үхрийн шир 20 000-30 000 төгрөг, адууны шир 20 000-25 000, ямааны арьс 15 000 төгрөгийн үнэ ханштай байгаа аж.
Б.Тэлмэн

Сэтгэгдэл (1)
ÐÓ¨Ó¨ÐӨРХҮРÐÐТ Ð¥ÐРШÐÐ (112.72.11.107)
Ó©Ð½Ð´Ó©Ñ Ò¯Ð½ÑÑÑ Ò¯Ð¹Ð»Ð´Ð²ÑÑÑ Ð½Ð¾Ð¾Ð»ÑÑÑ ÑÑÑд нийлүүлÑе ÑÑ ÑÑаÑ-89004709