Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт энэ сарын 10-наас эхэлнэ
- 2017-04-07
- Нийгэм
- 0

БНСУ-д хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдийн солонгос хэлний төвшинг тогтоох шалгалтыг энэ сарын 10-наас авч эхлэх аж.
Тус шалгалт ирэх наймдугаар сарын 16-ныг дуустал үргэлжлэх юм байна. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг ажлын өдрүүдэд гурван ээлжээр авах бөгөөд шалгалтад орох өдөр, цаг, ээлжийг өөрчлөх боломжгүй тул заасан өдөр, цагт Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт ирсэн байх ёстойг мэргэжилтнүүд анхааруулж байна. Шалгалтыг EPS-TOPIK шалгалтын компьютер тестийн танхимд авах аж.Шалгалт өгөх иргэд иргэний үнэмлэх, гадаад паспорт хоёрын аль нэгтэй нь ирнэ. Шалгалтад ороход хурууны хээ уншуулж бичиг баримтын тулгалтыг гурван удаа хийдэг учраас бусдыг өмнөөсөө шалгалтад оруулах, бусдын өмнөөс шалгалтад орох зэрэг хуурах үйлдэл гаргаж болохгүй.
Дээрх үйлдлийг гаргавал солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өгөх эрхийг 3 жилээр хязгаарлах юм байна.
Б.Цэлмэг

Сэтгэгдэл (0)