БНХАУ руу мах экспортлох зөвшөөрлийг 15 компани авчээ
- 2017-04-08
- Эдийн засаг
- 0

Засгийн газраас өнгөрсөн жилээс эхлэн махны үйлдвэрүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж эхэлжээ. Дээрх шийдвэрийн хүрээнд махны экспортод ахиц гарч эхэлсэн байна.
Тухайлбал, 2015 онд 1620 тонн адууны мах ОХУ руу гаргасан бол 2016 онд 1999,3 тонныг гаргажээ. БНХАУ руу 2015 онд 1906 тонн адууны мах гаргасан бол 2016 онд 6460 тонныг гаргасан байна. Үүнээс үзэхэд БНХАУ руу экспортолсон махны хэмжээ нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.
Энэ онл БНХАУ руу мах экспортлох зөвшөөрлийг 15 компани авсан байна. Харин ОХУ руу мах экспортлох зөвшөөрлийг 36 компанид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас олгожээ.
Дээрх компаниуд нь түүхий хөлдөөсөн мах, дулааны аргаар боловсруулсан мах, адууны махан бууз банш экспортлох гэх мэт төрлөөр зөвшөөрөл авсан аж.
Б.Цэлмэг

Сэтгэгдэл (0)