Гадаадын иргэдийн виз зөвшөөрлийн хариуг мессежээр илгээнэ
- 2017-04-08
- Нийгэм
- 0

Гадаадын иргэн, харьяатын газраас дэвшүүлж буй “Цахим иммигрейшн” зорилтын хүрээнд иргэдэд чирэгдэл багатай, шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор гадаадын иргэдийн виз зөвшөөрлийн хариуг мессежээр илгээдэг болсон аж.
Тодруулбал, визийн зөвшөөрөл хүсэн материалаа ирүүлсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад “Юнител” болон “Мобиком”-ын сүлжээгээр визийн зөвшөөрөл олгосон кодыг мессежээр илгээж эхэлжээ.
Ингэснээр иргэд уг зөвшөөрлийн дагуу виз олгох байгууллагуудад шууд хандах боломжтой. Эхний удаад зөвхөн “Юнител” болон “Мобиком”ын хэрэгчдэд мессэж илгээж байгаа бол цаашид бүх үүрэн телефоны хэрэглэгчдийг хамруулах юм.
Б.Цэлмэг

Сэтгэгдэл (0)