Асашёорү Д.Дагвадорж мэргэжлийн тулааныг сонгожээ

 

        Асашёорү Д.Дагвадорж Монголын холимог тулааны “ЗЭВ” холбоонд ахмад нь болж тулааны спортыг хөгжүүлэхээр ажиллаж эхэлсэн байна. Тодруулбал,  ирэх  сарын 28-нд Японд болох “STAND FIGHTING NETWORK K-ING” мэргэжлийн кикбоксын тэмцээнд Монголын “Team Asashoryu” багийн тамирчид мэргэжлийн кикбоксын K-1 тэмцээний хүнд жингийн дэлхийн дөрвөн удаагийн аварга Эрнесто Хоост-ын “Team Hoost” багийн тамирчидтай халз тулаан хийх ажээ.

 

Түүнчлэн  Монголоос оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг “ЗЭВ” холбооноос энэ сарын 29-нд АСА циркт зохиож,  өрсөлдөгчөө буулгаж авсан 63 кг, 67 кг жингийн ангиллаас шалгарсан хоёр тамирчин оролцох эрх авах юм байна. Улмаар Асашёорү Д.Дагвадорж тус холбоогоороо дамжуулан Японы “RIZIN FF”,  Оросын “FIGHT NIGHTS” гээд олон улсын тэмцээнүүдэд Монгол тулаанчидаа оролцуулахаар төлөвлөж байгаа гэжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)