Сэрэмжлүүлэг: Нийтийн тээвэр, галт тэрэг, метро, онгоцны суудлууд дээр суухдаа болгоомжлоорой

 

        Оросын Өвчлөл хяналтын төвөөс маш чухал нэгэн сэрэмжлүүлгийг гаргажээ. Тодруулбал, кинотеатрт нэгэн үзэгч бүсгүй сандал дээр суутал хөл рүү нь юм хатгах шиг болжээ. Ингээд нягтлаад хартал 3-4 мм хэртэй жижиг зүү сандлын ирмэгт зоолттой, дэргэд нь “Дөнгөж сая та ДОХ-ын халдвар авчихлаа” гэсэн бичиг байсан байна. Түүнчлэн иймэрхүү ижил төстэй тохиолдлууд сүүлийн үед олон хотуудад гараад байгаа талаар уг төвөөс мэдээлжээ. Зүүнүүдийг ДОХ-ын шинжилгээнд хамруулахад бүгд эерэг хариу гарсан аж.

 

Мөн нийтийн тээвэр, галт тэрэг, метро, онгоцны суудлууд дээр суухдаа эхлээд маш болгоомжтой харж шалгахыг анхааруулаад, болзошгүй тохиолдлууд хүмүүсийн амь насанд аюул учруулах магадлалтайг Хяналтын төв сэрэмжлүүлсэн байна. Энэ бол ДОХ-оор өвчлөгсдийн олон улсын албан бус холбооны зүгээс үйлдэж буй шинэ төрлийн террорист халдлага гэнэ. Тэдэнд амьдралдаа алдах зүйл үлдээгүй учраас ийнхүү өш хонзон авч болзошгүй гэжээ.

 

 Б.Тэлмэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)