Үндэслэлгүй мөнгө хураасан гэсэн гомдлыг шалгаж байна

 

        Боловсролын байгууллага, сургуулийн захирал, багш, сурган хүмүүжүүлэгч нар сурагчдаас үндэслэлгүй мөнгө, хураамж, хандив авч байна”, “Шалгалтын комиссыхонд мөнгө цуглуулж өгч байна” гэх гомдол, санал АТГ-ын 1800-1969 дугаарын утсанд сүүлийн үед цөөнгүй ирсэн байна. 
 

Эдгээр гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газраас холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан шалгаж байгаа бөгөөд сургуулийн төгсөлт, элсэлтийн шалгалт эхэлж буй энэ цагт сурагч, оюутнуудаас элдэв хураамж, хандив нэрээр мөнгө татан авах хууль бус үйлдлүүдийг гаргахгүй байх, тодорхой арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагад зөвлөмжийг хүргүүлсэн аж. 

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)