Төрийн албан хаагчдын ажил даваа гарагт 8 цагаас эхэлнэ

 

        Төрийн албан хаагчид нийтээрээ 08.30-17.30 цагт ажиллаж байгааг өөрчилж, нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид 30 минтуын өмнөөс ажлаа эхлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Энэхүү шийдвэрийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөхөөр болжээ. Ингэснээр хотын түгжрэл буурна гэж тооцоолж байгаа юм. Нийслэлийн төр захиргааныхан ажлаа эрт эхлүүлснээр өөрсдөө зорчих хөдөлгөөн багасахаас гадна үйлчлүүлэгчид ч 30 минутын өмнө замын хөдөлгөөнд оролцоно гэсэн үг.  Энэхүү өөрчлөлтөд сургууль, цэцэрлэг болон бусад үйлчилгээний байгууллагууд багтахгүй юм.

 

Б.Цэлмэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Би Монгол хүн (119.40.98.107)

    2017-04-10

    Төрийн яамны ажилтан албан хаагчид хэдэн цагаас ажлаа эхлэх вэ