Дугаарын хязгаарлалт энэ сарын 15-наас зуны бүсчлэлд шилжинэ
- 2017-04-10
- Нийгэм
- 0

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан аж. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн байна. Мөн бүсчлэлийг зуны улирал буюу энэ сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлэх ажээ. Өвлийн улирал буюу аравдугаар 15-наас дөрөвдүгээр сарын 15 хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан байдаг. Энэ дагуу дөрөвдүгээр сарын 15-наас /Бямба гараг/ дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжих юм байна.
Б.Цэлмэг

Сэтгэгдэл (0)