Тэд өөрсдийгөө хохирогчид биш гэлээ

 

         “Жи тайм” компанид элсэгчдийн төлөөлөл өнөөдөр  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Өнгөрсөн аравдугаар сараас Монголд үйл ажиллагаа явуулсан “Жи тайм” компанийн үйл ажиллагаанаас болж 10 мянга орчим иргэн хохирогч болсон гэж үзэн, энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж байгаа юм.Тэгвэл тус компанид элсэн, үйл ажиллагаа явуулж байсан иргэд өөрсдийгөө хохирогч биш гэдгийг мэдэгдэв. Тэд “Тус компани Монгол Улсад  үйл ажиллагаа эрхлэх албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж байсан, улсад татвараа төлж байхад цагдаагийн байгууллагаас энэ компанийн үйл ажиллагааг зогсоож байгааг эсэргүүцэж байгаагаа ийнхүү илэрхийлж байна. Хэрэв компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан бол элсэгчид мөнгөө аваад, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх байсан” гэдгийг онцлов.

 

Б.Тэргэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • иргэн (103.229.120.41)

    2017-04-10

    Хэдэн хөлсний авгайчууд хуцаж байна даа_Орост казакстанд нь хүртэл хорьчихсон сүлжээний бизнес монголчуудад ашиг тусаа өгнө гэдэг юу л бол.Тавьж өгсөн угаадасыг нь ахиухан хүртээд монголчуудын толгойг угаах Бүү итгэцгээгэсэн оролдлого