Шатахуун түгээх станцыг хоёр этгээд дээрэмджээ

 

        Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцыг хоёр этгээд дээрэмдсэн хэрэг энэ сарын 2-3-ныг шилжих шөнө гарчээ. Тэдгээр залуус шатахуун цэнэглүүлэх дүрс эсгэн машинтайгаа очсон бөгөөд түгээгч Х-д хутга тулган 400 мянган төгрөгийг нь дээрэмдээд зугтсан аж.

 

Улмаар түгээгч Х цагдаад тэр даруй дуудлага өгч, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн хайж гэмт этгээдүүдийг энэ сарын 06-07-нд гэрээс нь баривчилжээ. Одоогийн байдлаар дээрмийн гэмт хэрэг үйлдсэн 18, 19 настай хоёр залууг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвд саатуулсан байна. 
 

Б.Тэлмэн
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)