Оюутны байранд гар гарчээ

 

        Нийслэл хотод өчигдөр хоёр газарт объектийн гал гарчээ. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн  оюутны байранд гал гарсан байна. 

 

Галын дуудлагыг  өдрийн  12:27 цагт  өгсөн бөгөөд дуудлагын дагуу  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 албан хаагч, нэмэлт дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн долоон  албан хаагч ажиллажээ.

 

 Нийт 21 албан хаагч, таван автомашинтайгаар  ажилласны хүчинд галыг унтрааж, утаажилтын бүсээс 12 хүнийг гаргасан аж. 

 

Б.Тэлмэн
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)