Ахлах ангийн хоёр охин амиа хорложээ
- 2017-04-10
- Нийгэм
- 0

Өчигдөр Ерөнхий боловсролын 11,12 дугаар ангийн хоёр охин “Tuul one” хотхоны нэгэн байшингаас үсэрч амиа хорлосон хэрэг гарчээ. Тус хэрэг өчигдөр 21:00 цагийн үед гарсан бөгөөд охид орцны цонхоор үсэрсэн гэх мэдээлэл байгаа юм. Энэхүү хотхон нь Зайсанд байрладаг бөгөөд тэднийг гуравдугаар орцны цонхоор үсэрсэн гэж ойр хавийн оршин суугчид нь хэлж байгаа аж.
Амиа алдсан охид тус дүүргийн сургуулийн 12 дугаар ангийн хүүхдүүд байжээ. Одоогоор ямар шалтгааны улмаас амиа хорлосон болон хэдэн давхраас үсэрсэн нь тодорхойгүй байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ажээ.
Б.Тэлмэн

Сэтгэгдэл (0)