Сэлэнгэ аймагт түймэр гарчээ

 

        Сэлэнгэ аймгийн Мандал сумын зургадугаар багийн “Шар жалга” гэдэг газар сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т ойн түймэр энэ сарын 8-ны өдөр гарсан аж. Түймрийг унтраахаар онцгой байдлын ажилтнууд, нутгийн иргэд нийлсэн 50 орчим хүн ажиллаж байгаа юм.

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Нарс хүүхдийн зуслангийн хойд талын ойд энэ сарын 9-ний өдөр мөн  түймэр гарчээ. Түймрийг унтраахаар Онцгой байдлын хэлтсийн 13 албан хаагч, 24 дүгээр хорооны 13 иргэн, нийт 26 хүн хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өчигдөр 17:33 цагт цурамд оруулсан аж. Түймэрт гурван га орчим талбай өртсөн байна.

 

Б.Цэлмэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)