Хар тамхи хэрэглэж байсан этгээдүүдийг барьжээ

 

        Цагдаагийн ажилтнууд Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт дэвсгэрт хар тамхи хэрэглэж байсан залуусыг саатуулсан байна. Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт хар тамхи хэрэглэж байгаа дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн аж.

 

Тус дуудлагын дагуу хэргийн газар очиход 22 настай Б, 39 настай Б, 26 настай Д гэх гурван эрэгтэй, 19 настай А гэх эмэгтэйтэй хамт мансууруулах сэтгэцэд нөлөөлөх мөс, өвс хэрэглэж мансуурч байсныг тогтоосон байна.  Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.

 

Б.Цэлмэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)