Сонсогч Б.Ганбаяр эх, хүүхдийн амь аварлаа
- 2017-04-11
- Нийгэм
- 0

Цагдаагийн сургуулийн 333 дугаар дамжааны сонсогч Б.Ганбаяр эх, хүүхдийн амь аварлаа.
“Mongolian Pajero Club”-ээс санаачлан зохион байгуулсан бартаат замын уралдааны төрлийн "Scorpion 4x4" тэмцээн энэ сарын 8-ны өдөр Налайх дүүрэг дэх элсэн карьерын талбайд болжээ.
Тус уралдааны үеэр “Nissan Tiida” автомашин жолоодсон согтуу жолооч авто осол гаргаж, 3 орчим насны хүүхэд тэвэрсэн эхийг дайрч, хүнд гэмтэл учруулжээ.

Осол гарах үеэр ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн 333 дугаар дамжааны сонсогч Б.Ганбаяр тэрхүү машиныг холдуулан эх, хүүхдийг аварч, яаралтай тусламж үзүүлж эмнэлэгт хүргэсний ачаар амь насыг нь аварчээ.
Б.Цэлмэг

Сэтгэгдэл (0)