Автобус компанийн орлого 90 сая төгрөгт хүрчээ

 

                Нийтийн тээврийн бүх зорчигчид энэ сарын 1-нээс эхлэн картаар зорчиж эхэлсэн. Ингэснээр автобус баазуудын орлого хоёр дахин өсжээ. Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө автобус баазууд өдөрт 45 сая төгрөг олдог байжээ. Харин зөвхөн картаар үйлчлүүлэх шаардлага тавьснаас хойш өдрийн орлого нь 90 сая төгрөг болж нэмэгдсэн  аж.

 

Зорчигчид автобусны картаа цэнэглэж зорчихоос гадна банкны карт, сим картаа цэнэглээд зорчих боломжтой юм.

 

Б.Цэлмэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)