Өнжмөл өвс шатааж байгаад гал алджээ

 

        Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 49 дүгээр гудамжинд амьдардаг иргэн Т хашаан дах өнжмөл өвсийг шатааж байгаад гал алдсан байна. Галын улмаас иргэн Т өөрийн Тоёота Ками загварын автомашинаа шатаагаад зогсохгүй иргэн С-ийн 2х4 метрийн хэмжээтэй амбаар, 2м3 хураасан банз галд өртжээ.
 

Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан дуудлага 40 гаруй удаа ирсэн аж. 
 

Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм байна. 

 

Б.Тэлмэн
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)