Азийн орнуудын 5000 орчим хүн террорист бүлэглэлийн гишүүн болсон

 

        Төв Азийн улс орнуудаас 5000 орчим хүн Сирид очиж, террорист бүлэглэл, тэдгээрийн дотор “Исламын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлд нэгдсэн гэж Оросын Аюулгүй байдлын албанаас мэдэгджээ. Узбекистан, Киргизстан зэрэг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын залуус Орост цагаачлан ажил хийхээр ирдэг аж. Тэдний зарим нь исламын хэт давруу үзэлд автсан байдаг гэж Оросын шинжээчид үзэж байна. Энэ сарын эхээр Санкт-Петербург хотын метронд амиа золиосолсон этгээд нь киргиз гаралтай хүн болохыг Оросын мөрдөн шинжээчид олж тогтоосон юм. Мөн тэд энэ хэрэгт холбогдуулан “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй найман хүнийг баривчилсан байна. Туркийн Истанбул хотын олон улсын нисэх онгоцны буудалд өнгөрсөн онд болсон халдлагыг Төв Азиас гаралтай иргэн үйлдсэн гэх мэдээлэл мөн байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)