Барак Обама ирэх сард Германд айлчилна
- 2017-04-12
- Дэлхий
- 0

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама католик шашныг шинэчлэх “Реформаци” хөдөлгөөний 500 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцохоор ирэх сарын сүүлчээр Германд айлчлахаар төлөвлөж буй тухай “Suddeutsche Zeitung” сонинд мэдээлжээ. Барак Обама ирэх сарын 24-28-нд Берлинд айлчлахаар төлөвлөсөн байна. Тэрбээр протестант шашинтантай бөгөөд уг ёслолд оролцох төдийгүй үг хэлэх аж. АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Германы нийслэлд хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ирж байжээ. Обама христийн шашинтан боловч африк гаралтай хүн учраас түүний шүтлэгийн талаар эргэлзээ төрүүлэхээр яриа хөөрөө байнга гардаг. Обамагийн эцэг нь Кени Улсад ислам шашинтны гэрт төрсөн боловч хожим нь христийн шашинд орсон бөгөөд харин нас ахисан хойноо шашнаас хөндийрчээ. Харин Кенид амьдардаг Цагаан ордны эзэн асны эмээ нь ислам шашин шүтдэг хэвээр аж. Энэ онд Герман болон Европын бусад оронд католик шашныг шинэчлэх “Реформаци” буюу XVI-XVII зуунд баруун болон төв Европтт өрнөсөн шашин, улс төр, олон нийтийн хөдөлгөөний 500 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээ болох юм. Шашны номлогч, Библийг герман хэл рүү орчуулсан Мартин Лютер бол “Реформаци” хөдөлгөөнийг санаачлагч ажээ.

Сэтгэгдэл (0)