Гурван хүүхэд хоолны хордлогонд орж, нэг нь нас баржээ
- 2017-04-12
- Нийгэм
- 0

Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид хоолондоо хордож, нэг нь Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт эмнэлгийн тусламж авсан ч нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Хоолонд хордсон сурагчид нэг айлын гурван хүүхэд байсан бөгөөд гэр нь Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд байдаг боловч, хүүхдүүд Батсүмбэрийн дотуур байранд амьдардаг байсан байна.
Хүүхдүүд дотуур байрны хоолноос болж хордсон эсэх, хордлогын шалтгааныг тогтоохоор Эрүүл мэндийн яам, МХЕГ-аас 11 хүний бүрэлдэхүүнтэй баг Батсүмбэр суманд ажиллаж байна.
Б.Цэнгэл

Сэтгэгдэл (0)