СӨХ төрд шилжих нь зөв буруу

 

        Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сууц өмчлөгчдийн холбооны асуудлыг хэлэлцлээ. Иргэдээс СӨХ-той холбоотой 467 өргөдөл тус байнгын хороонд иржээ. Энэ дагуу БХБЯ-наас ажлын хэсэг гаргаж, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 240 СӨХ-ийн үйл ажиллагааг шалгасан байна.

 

Энэхүү шалгалтаар СӨХ-ны мөнгөө иргэд өгдөггүй, санхүүжилт дутмаг байдлаас үүдэж ажил хийх боломжгүй байдаг гэх мэт зөрчил гарчээ. Нийтийн эзэмшлийн газрыг СӨХ-ны дарга нь дур мэдээд зарсан зөрчил илэрчээ. Нөгөөтэйгүүр, талаас СӨХ-д хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин тодорхойгүй, СӨХ-д цуглаж байгаа мөнгийг юунд зарцуулдаг талаарх тайланг байдаггүй зэрэг асуудал байдаг.

 

Шалгалт хийсэн ажлын хэсэг “Орон сууцны тухай хууль, Сууц өмчлөгчдийн тухай хууль амьдрал дээр хэрэгжихгүй байгаа. Иймээс хуулийн цоорхойг засах шаардлагатай. Орон сууцны асуудал хариуцсан төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, СӨХ ажиллах ёстой эсвэл төрд шилжих үү гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Үүнтэй холбогдуулан Орон сууцны тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байгааг Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хэллээ. 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ. 

 

Асуудлыг хуулийн төсөлд маш сайн суулгах ёстой

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

 

        -СӨХ-ны гишүүд ажлын арга барилдаа өөрөөр хандах хэрэгтэй. Орчин үед сошиал хөгжиж байна. Тиймээс ажил хариуцсан хүмүүс энэ системийг ашиглаад СӨХ-той тулж ажиллах арга замыг сүвэгчлэх хэрэгтэй. Хуулийн зохицуулалтад СӨХ, иргэдийн эрх, уялдаа холбоог зохицуулсан сайн хууль гараасай гэж хүсэж байна. Жишээ нь, арк буулгахад Эрүүгийн хуулиар зохицуулагдана гэх мэт зүйлийг яриад сууж байж болмооргүй байна. Мөн үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байна, засвар хийдэг энэ бүх асуудлыг хуулийн төсөлд маш сайн суулгах ёстой. 

 

Хариуцлага хүлээдэггүй субьект болж таарлаа

 

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл:

 

        -СӨХ-ны үйл ажиллагаанд аудит хийе гэхээр СӨХ өөрөө хуулийн этгээд биш учраас хүндрэлтэй байна гэдэг асуудлыг ажлын хэсэг хэлж байна. Тэгэхээр СӨХ хариуцлага хүлээдэггүй субьект болж таарлаа. Тиймээс энэ чиглэлийн өөрчлөлтийг хуульд тусгах зайлшгүй шаардлага байна. Дээр нь барилгын компаниуд оршин суугчдаа үл байлцуулан СӨХ байгуулдаг. Энэ нь шинээр ашиглалтад орсон байрны оршин суугчид СӨХ байгуулахгүй хугацаа алддагтай холбоотой байх. Тиймээс эдгээр асуудлын хуулийн хүрээнд засч залруулах шаардлагатай юм байна. 

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (13)

  • ммм (103.9.90.130)

    2017-04-14

    ЛИФТ, ШУГАМ СҮЛЖЭЭ, ДУНДЫН ЦАХИЛГААН, ДУЛААНЫГ МЭРЭГЖЛИЙН КОНТОРТ, ЛИФТний комданид шилжүүлэх хэрэгтэй, СӨХ зөвхөн цэвэрлэгээ, харуул хамгааллатаа хийх хэрэгтэй

  • 123 (158.69.25.151)

    2017-04-14

    ene buruu alham bhada soh bh ni zov bh uchir ni soh bhgui bol oron suutsuud yu haa ni ymar gemtel bgaag medeh bolomjgui jishee ni aild dulaanii gemtel garlaa gehed toriin soh yrij bna tanaid tsagiin daraa san tehnikch irne gehvv shal balai yma

  • 123 (158.69.25.151)

    2017-04-14

    ene buruu alham bhada soh bh ni zov bh uchir ni soh bhgui bol oron suutsuud yu haa ni ymar gemtel bgaag medeh bolomjgui jishee ni aild dulaanii gemtel garlaa gehed toriin soh yrij bna tanaid tsagiin daraa san tehnikch irne gehvv shal balai yma

  • 123 (158.69.25.151)

    2017-04-14

    ene buruu alham bhada soh bh ni zov bh uchir ni soh bhgui bol oron suutsuud yu haa ni ymar gemtel bgaag medeh bolomjgui jishee ni aild dulaanii gemtel garlaa gehed toriin soh yrij bna tanaid tsagiin daraa san tehnikch irne gehvv shal balai yma

  • sssss (158.69.25.151)

    2017-04-14

    zarim neg irged holoo olj idej ajil amidarlaa zalguulj bhad tor sohoor tutlaa gejvv ysan hanaj tsadhaa medhee btsan tor geheeren iim bdag bna songuuli gej hel hahuulaar garaj heden togorgoo zarchaad butsaagaad nogoo hed tsaasaa ard irgediin neg jijeghen zviliig ajlguichvvdiin toond oruulah gej bdag ene ytsan niigem gej iim bdag bna hoorhiidoo deed bolovson hvchen mundag surguuli togson hvmvvsee ene buruu shiidver bh gej bodoj bn

  • зочин (202.9.40.36)

    2017-04-14

    СӨХ төрд очих нь маш зөв шийдэл ямарч хараа хяналт байхгүй хэсэгбүлэг танил талаараа нийлсэн мөнгө угаасан хүмүүсийн бүлэглэл болсон газар,

  • зочин (59.153.114.108)

    2017-04-13

    Юм бичиж болохгүй байна яагаад

  • зочин (59.153.114.108)

    2017-04-13

    Хэдхэн хүн идэж байгаа СӨХ - ийн төрд улсад байх нь ёстой зөв шийдвэр Хангай хотхон 100 айлд байдөг 24 гаруй байр Бэрэнгийн барилга ашиглалтад өгчих өөд өөрийн нь хүмүүс 23 давхрыг нь орон сууц шиг 25 саяаар мөн бүх байрны подволд бүгд түрээслэнэ хэдхэн хүн хөлжиж байна төрд өгсөн нь дээр ёстой зөв санал баына

  • зочин (59.153.114.108)

    2017-04-13

    Энэ ёстой зөв Хангай хотхоны СӨХ гэхэд 24 гаруй байр ашиглалтад орсон дарга нягтлан бодох нар нь дандаа Хангай хотхоны гэр бүлийн хүмүүс байдаг эд нар арай дэндүү байгаа өч төчнөөн подволд өрөө дээр нь 13 давхрыг 25 саяаар зардаг гээд зөндөө бизнес СӨХ д хэлэхээр Бэрэн авдаг гээд хөл толгойгүй мөнгөн дунд байдаг төр мэдэлдээ авах нь ёстой зөв түмэн олны мөнгөөр 2-3 хүн баяждаг энэ бол туйлын буруу төр авах нь зөв .. .

  • Нямбуу (182.160.37.70)

    2017-04-13

    Нэртэйгээр нь социолизм рүүгээ буцаад марш. Байр нь хувийн өмч байтаэл, арчилгаа үйлчилгээ нь улсынх байдаг чинь ямар нийгмийн харилцаа вэ? Тэгвэл байр, газраа буцаагаад ниймгэмчлэхэд хүрнэ дээ.

  • (122.201.21.44)

    2017-04-13

    Mongo ni ydaj xedxen xvnii xool bolsonoos tord orson deer oron suutsnii kontor tsug xariutsad yvaxad yadag yum boloo

  • zochin (202.70.46.218)

    2017-04-13

    turd shiljuulsen ni zuw

  • (103.26.193.243)

    2017-04-13

    хэн дуртай нь сөх байгуулаад маш их хэмжээний мөнгө авдгыг зогсоох хэрэгтэй. сөх дутуу хагас цэвэрлэгээ хийдэг л болсон шүү дээ. улсад аваад цэгцлэх хэрэгтэй.