Төрийн соёрхолт Н.Наранбаатар наадмын нээлт, хаалтыг найруулна

 

        Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагааг Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар хоёр дахь жилдээ найруулахаар болов.

 

Найруулагч Н.Наранбаатар Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулсан. Тэрбээр ирэх жилийн наадмыг мөн найруулахаар болсон байна.Наадмыг зохион байгуулах хорооноос баяр наадмын нийт төсвийг 2 тэрбум 769.9 сая төгрөг байхаар тооцжээ.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)