Зочлох үйлчилгээний чиглэлээр форум болно
- 2017-04-13
- Нийгэм
- 0

Энэ сарын 14,15-ны өдөр “Корпорейт Конвеншн төв“-д “Зочлох үйлчилгээний хөгжлийн чиг хандлага инноваци” сэдэвт форум зохион байгуулагдана. Энэхүү форумын гол зорилго нь зочлох үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд салбарын хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн үр өгөөж, техник технологийн хувьсал, маркетинг сурталчилгааны арга барил, олон улсын сүлжээ зочид буудлуудын талаарх шинэлэг мэдээллийг хүргэхэд чиглэх аж. Дэ-Факто Д.Жаргалсайхан Эдийн засагч, нийтлэлч Илтгэлийн сэдэв: “Зочноо хүлээсэн зочлолын салбар” , Michael Calka “Accor Ibis Styles” зочид буудал, ерөнхий менежер “Олон улсын сүлжээ зочид буудлын менежмент” зэрэг олон сэдэвт итгэл тавигдах юм байна.
С.Наран

Сэтгэгдэл (0)