Төрийн зарим үйлчилгээ хороодод шилжинэ

 

        Төрийн зарим үйлчилгээг хороонд шилжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах гэж байна. Одоогоор төрийн анхан шатны нэгж хорооноос иргэд 77 нэр төрлийн төрийн үйлчилгээг авдаг гэсэн судалгаа бий. Өнөөдөр дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж энэ ажлын талаар 1-20 хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнуудад мэдээлэл өгөв. Тодруулбал, ахмадын орон сууц буюу халамжийн орон сууцанд хамрагдах хүсэлтийг шийдвэрлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шинээр үнэмлэх олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх сунгах, улсын асрамжийн газарт ахмад настныг асруулах тухай шийдвэр гаргаж, эрх бүхий байгууллагад уламжлах, 18 нас хүртэлх хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, 18-аас дээш насны иргэдэд харгалзан дэмжигч тогтоох, улсын асрамжийн газар, клиник сувилалд хүүхэд асруулах, тамхи худалдаалах үйл ажиллагаа эрхлэх, тусгай зөвшөөрөл олгох гэсэн дүүргээс үзүүлж буй эдгээр найман  төрлийн үйлчилгээг хороонд шилжүүлэх аж.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)