Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны чиглэлээр сургалт зохион байгууллаа
- 2017-04-13
- Нийгэм
- 0

Манай улсад Европын комиссоос “Цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, цөмийн аюулгүй байдлын баталгааны эрх зүйн орчныг бэхжүүлэх” MN3.01/12 төслийг найман зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа билээ.
Энэхүү төслийн хүрээнд “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн шаардлагууд, түүнд тавигдах хяналт” сэдэвт сургалт, семинарыг зохион байгууллаа. Уг сургалт Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангуулах асуудлаар олон улсад тавигдаж буй шаардлагууд, цацрагийн үүсгүүрийн хэрэглээ, аюулгүй ажиллагааг хангуулах, түүнд тавигдах хяналтын тогтолцоо, цацрагийн ослын үед авах арга хэмжээ, цацрагийн хяналтыг хэрхэн зохион байгуулах талаар мэдлэг дадлага олгох зорилготой юм.
Сургалтад МХЕГ, НМХГ, аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид, ХАБҮЛЛ, Цөмийн энергийн комиссын Ажлын албаны нийт 25 улсын байцаагч, ажилтан, албан хаагчид хамрагдлаа. Мөн орон нутагт шинээр томилогдсон цацрагийн хяналтын улсын байцаагчдыг хамруулж, цацрагийн үүсгүүрийн аюулгүй ажиллагаа аюулгүй байдлыг хангуулах асуудлаар олон улсад тавигдаж буй шаардлагууд, цацрагийн хяналт шалгалтын ажлын зорилго, чиглэлийн талаар зохих мэдлэг олгов.
С.Наран

Сэтгэгдэл (0)