Шархадсан цэргүүдийн гурав нь эмнэлгээс гарчээ
- 2017-04-13
- Нийгэм
- 0

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалын район Төв аймгийн Алтанбулаг сумын Очир толгой орчимд энэ сарын 11-ний өдөр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэлийг хангах үед гарсан ослын улмаас хоёр хүн амиа алдаж, найман алба хаагч шархадсан юм.
Шархадсан найман алба хаагчийн хоёр нь мэс засалд орж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Тэгвэл шархадсан цэргийн алба хаагчдын биеийн байдал сайжирч, энэ сарын 12-ны 19:00 цагийн орчимд О.Ууганбаяр, Л.Очирбат, Ж.Баднаанямбуу нарын гурван цэргийн алба хаагч, өнөөдрийн 11:00 цагт Б.Цэндсүрэн, П.Пүрэвжав, Т.Анхбаяр нар эмчийн байнгын хяналтанд эмнэлгээс гарчээ.
С.Наран

Сэтгэгдэл (0)