Владимир Путин: Сирийн Засгийн газар химийн зэвсэг ашигласан гэх нотолгоо байхгүй
- 2017-04-13
- Дэлхий
- 0

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Мир” телевизэд өгсөн ярилцлагадаа “АНУ Сирийн Засгийн газрын цэргийн хүчинг химийн зэвсэг ашигласан эсэхийг тодорхой нягталж үзээгүй байж, тус улсын цэргийн баазад агаараас цохилт өгсөн. Үнэндээ Вашингтонд Сирийн Засгийн газар химийн зэвсэг ашигласан гэх ямар ч баталгаа байхгүй” гэжээ. НАТО-гийн холбоотнууд агаарын дайралт хийх шийдвэрийг хэрхэн хүлээн авсан бол гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Тэд болсон үйл явдалд анализ хийж, шалгаж үзэлгүйгээр зүгээр л толгойгоо дохисон. Сирийн Засгийн газрыг химийн зэвсэг ашигласан гэх нотолгоог өнөөг хүртэл олоогүй байна шүү дээ” гэв. Вашингтоны энэ үйлдэл олон улсын эрх зүйг зөрчсөн үү хэмээхэд ОХУ-ын Ерөнхийлөгч “Мэдээж зөрчсөн. НҮБ- ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлгүй Сирийн Засгийн газрын цэргийн хүчний эсрэг агаараас дайралт хийнэ гэдэг өдөөн хатгаж буй хэрэг. Энэ сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сирийн Хомс хотноо байрлах Сирийн Засгийн газрын цэргийн хүчин рүү агаараас цохилт өгөх тушаал өгсөн юм.

Сэтгэгдэл (0)