Олон нийтийн зөвлөлийн гишүүн Л.Хангайг хүлээн авч уулзлаа
- 2017-04-14
- Нийгэм
- 0

Авлигатай тэмцэх газрын дарга, Tэргүүн комиссар Х.Энхжаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 47 дугаар зарлигаар томилогдсон Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн Л.Хангайг хүлээн авч уулзлаа.
Тэргүүн комиссар Х.Энхжаргал Авлигатай тэмцэх газрын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар танилцуулж, өнгөрсөн онд УИХ-аас баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ иргэн, олон нийтийн идэвхтэй оролцоонд түшиглэсэн, шинэлэг арга хэлбэрийг нэвтрүүлэх, төрийн бүхий л үйлчилгээнд олон нийтийн хяналтыг бий болгоход түлхүү анхаарч ажиллахаа илэрхийлж, үүнд Олон нийтийн зөвлөлийн үүрэг чухлыг онцлон, цаашид тус зөвлөлийн гишүүнээр хамтран ажиллах болсонд талархлаа илэрхийлж, Л.Хангайд ажлын амжилт хүсчээ.
С.Наран

Сэтгэгдэл (0)