Орбитын уулзвараас-Толгойтын эцэс хүртэлх замын ажил эхэлжээ

 

        Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.

 

Замыг 30 гаруй жилийн дараа өргөтгөн шинэчилж байгаа нь энэ аж. Гэвч гүйцэтгэгч компанийн хувьд зөвхөн гүүрийг шинэчилж барьснаар өвөлтэй золгосон. Гүүр нь 36.75Х48.75 хэмжээтэй байх юм байна.

 

Авто замыг шинэчлэн барьснаар зам 4 эгнээ болж, зорчих хэсгийн өргөн 14 метр, хоёр талдаа 2.85 метр явган хүний зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэгтэй болох юм. Барилгын гүйцэтгэгчээр “Тотал инж” ХХК ажиллаж байна.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)