Ном солилцох өдөрлөг болж байна

 

        Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хүүхдийг номтой нөхөрлөхөд ээжүүдийн оролцоо” сэдэвт өдөрлөг болж байна. Өдөрлөгийн үеэр хүүхдүүдэд бага насанд нь номтой зөв харьцах, номын сайн найз болох, ном уншихын ач холбогдлыг ойлгуулах, зөв дадал хэвшил олгох сургалт, зөвлөмжүүд, хүүхдийн номын худалдаа, вагон аялал, төрөл бүрийн тэмцээн уралдаанууд, урлагийн тоглолт, гэр бүлд чиглэсэн мэдээ мэдээллүүд зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдах аж.

 

Ном уншсанаар бид хэрэгцээт мэдээллээ олж авах, зөв бичдэг болох, үндэснийхээ оюуны өвийн талаар зохих мэдлэгийг олж аван эх оронч сэтгэлгээтэй болох Монгол хүний удам судар, зан заншил, бага насны хүүхдийн оюун ухаан, ой тогтоолт сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Амралтын өдрийг гэр бүлдээ зориулж та бүхэн номын өдөрт хүрэлцэн ирэхийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас урьж байна.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)