Хуурамч бүтээгдэхүүн авбал гомдол гаргах эрхтэй болжээ

 

        БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн худалдан авсан иргэд тухайн барааны чанарын асуудалд сэтгэл ханамжгүй бүр хохирч үлдэх тохиолдол олон бий. Тэгвэл тус улсаас энэ байдлыг анхааралдаа авч шийдвэрлэхээр ажиллаж байгаа тухай Худалдааны холбооны Фужоу мужийн тэргүүлэгч гишүүн ярилаа.

 

 Хамгийн энгийнээр, хуурамч бараа бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд тус улсын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах комиссын 123-15 тусгай дугаарт гомдол гаргаж болох юм байна. Хоол хүнсний болон эмийн  чанартай холбоотой гомдлыг мөн 123-31 дугаарын утсаар хүлээн авдаг.  Уг гомдлыг комисс 7 хоногийн дотор шийдвэрлэж өгдөг журамтай.

 

Хэрвээ тус улсад аялж байгаа жуулчдад энэ асуудал тохиолдвол яаралтайгаар шийдвэрлэж өгнө хэмээн Худалдааны холбооны гишүүн хэлж байна.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)