Э.Чулуунчимэг төрсөн өдрөө үзэгчидтэйгээ хамт тэмдэглэнэ

 

        МУСТА Э.Чулуунчимэг төрсөн өдрөө ч тэмдэглэх завгүй амьдрал, уран бүтээлийн төлөө 5 жил зүтгэснээ зарлаж, энэ жил үзэгчидтэйгээ монгол бөхийн өргөөнөө тоглолт хийж төрсөн өдрийн баяраа, ганцаараа дуулсан уран бүтээлүүдийнхээ дээжийг үзэгч түмэндээ өргөн барих гэнэ.

 

Ямартай ч ганц дайчин ганцаардахгүй гэдгийн жишгээр нөхрөөсөө салсан хэдий ч Э.Чулуунчимэг бүсгүй багаасаа дурлаж хайрлаж, мөрөөдсөн дуучныхаа карьерыг унагахгүйн тулд бүх насныханд хит болсон хэд хэдэн дууг гаргаад амжлаа.

 

Өмнөхөөсөө улам өнгө засч, хаврын яргуй мэт дэлгэрч яваа Э.Чулуунчимэгийн ганцаараа туурвисан уран бүтээлүүд өмнөх он жилүүдийнхээс ч туршлагажсан гэдэгт сонсогчид дүн тавьж байгаа бизээ. Зүгээр л инээмсэглэ дуу энэ хаварт өнгө нэмж, бяцхан Энжи энэ дууг хүүхэд багачууд түгээж байгаа билээ. Түүний тоглолтын тасалбар худалдаанд гараад байгаа юм байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)