100 айл орчимд бохирдолтой гэж гарчээ
- 2017-04-19
- Нийгэм
- 0

Шороон шуурганы дараа өчигдөр 16.00 цагийн орчимд нийслэлийн агаарын бохирдол эрс нэмэгдэж, Монгол газар Баянгол дүүрэг, 20-р хороо, Цахилгаан станц орчимд агаарын чанарын индекс 3402 буюу маш их бохирдолтой гэж гарсан билээ. Харин өнөөдөр 08:00 цагийн байдлаар энэ газрын агаар цэвэр буюу индекс нь 42-той байна.
Агаарын чанарын индекс 08.00 цагийн байдлаар хамгийн өндөр нь 100 айл орчимд 230 буюу бага зэргийн бохирдолтой байгаа бол бусад газруудад хэвийн болон цэвэр агаартай байна гэжээ.
С.Наран

Сэтгэгдэл (0)