Пирамид сүлжээнд татагдан орохгүй байхыг анхааруулж байна
- 2017-04-19
- Нийгэм
- 0

Иргэдийн их хэмжээний мөнгө хөрөнгийг залилсан “Жи тайм” сүлжээний хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Иймд иргэдийг олон нийтийн сүлжээ, фэйсбүүк хуудсаар мэдээлэл нь гарч буй элдэв төрлийн нэртэй пирамид сүлжээний үйл ажиллагаанд оролцож, хөрөнгө мөнгө, сэтгэл санааны хохирол амсахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
С.Наран

Сэтгэгдэл (0)