Цэргээ зодож, тахир дутуу болгосон ахлагчид эрүүгийн хэрэг үүсгэжээ
- 2017-04-19
- Нийгэм
- 0
Дорноговь аймгийн Зүүн Баянгийн 336 дугаар ангид цэргийн алба хаахаар явсан Ж.Баярцогт ээлжийн ахлагчдаа зодуулж, өвлийн шөнө гадаа нүцгэн зогссоны улмаас хөл нь хөлдөж, 9 хуруугаа тайруулсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Тодруулбал шөнийн ээлжинд гарч байхдаа харуулын байранд гал түлж дулаацсан хэмээн буруутгаж, харуулын ахлагч Г.Энхцолмон нь шийтгэсэн байна. Энэ хэрэг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 17-ны шөнө болсон бөгөөд хэргийг салбарын яам нь мэдээгүй байсан аж. Ийнхүү ахлагчдаа зүй бусаар шийтгүүлж, эмнэлгийн зохих тусламж авч чадалгүй цаг алдсаны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон байхад үйлдвэрийн осол гэсэн акт тогтоон цэргийн албанаас нь чөлөөлжээ.
Энэ талаар Ж.Баярцогтын ээж телевизээр ярилцлага өгсөнөөр ард түмэн болон БХЯ-ны сайдын чихэнд хүрч чадсан юм. Дээрх мэдээлэл гарсантай холбогдуулан салбарын сайд Б.Бат-Эрдэнэ “Энэ ноцтой асуудлыг нуун дарагдуулсан байсан. Харин иргэний гомдол мэдээллийн дагуу ийм зүйл болсон гэдгийг олж мэдсэн. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” хэмээн мэдэгдлээ.
Б.Цэлмэг
Сэтгэгдэл (3)
zochin (98.226.83.151)
zalkhuu ofetsriin yaragchin bodol!orosiin zerleg deglemiin uldegdel baigaa yum.ikh mongol ulsiin ued mongol uvug deedes hezee ch mongoloo tukhuurch yavaagui yum shuu.zerleg orsuudiin mongolchuud bidend ugsun buduuleg humuujil mon yum.
zochin (103.229.121.10)
ЦÑÑгийн дÑглÑлÑÑнд Ð°Ð½Ñ Ð°Ð°Ñал Ñ Ð°Ð½Ð´ÑÑлдаг Ñ Ò¯Ð½ Ð±Ð°Ð¹Ñ Ð³Ò¯Ð¹.ТÑгÑÑ ÑÑÑой л гÑдÑг Ð¾Ð¹Ð»Ð³Ð¾Ð»Ñ Ð±Ð°Ð¹Ð´Ð°Ð³.Хүний ÑÑүүл ÑаÑÑÑл Ñ Ò¯Ò¯Ñ Ð´Ò¯Ò¯Ð´Ð¸Ð¹Ð³ ÑÑүүл мÑндÑÑÑ Ð½Ñ Ñилж Ñилж Ð°Ð²Ñ ÑвÑÐ¸Ñ Ð°Ð°Ð´ ÑÐ°Ñ Ð¸Ñ Ð´ÑÑÑÑ Ð±Ð¾Ð»Ð³Ð¾Ð¶ ÑвÑÑлна гÑж байж Ð±Ð¾Ð»Ð¾Ñ Ð³Ò¯Ð¹ аÑÑÑдал.ÐХЯ,ÐÐ¥ÐШ-Ñн ÑдиÑдлагад л Ñ Ð°ÑиÑÑлага ÑооÑож,Ñ Ò¯Ò¯Ñ Ð´ÑÑ ÑÑүүл ÑаÑÑÑл болгож өг гÑж л ÑааÑдлага ÑавÑж ÑÑмÑÑÑ Ñ ÑÑÑгÑÑй.Ð¥ÐÐ ÐУЦÐÐÐРаÑга болÑÐ¸Ñ Ð¾Ð¾Ð´ байна.ÐÐÐÐÐ ÐÐÐ ÐÐÐÐÐ¥ÐÒ®Ð.
(66.181.181.229)
зүүнбайнгийн ангийг хамгийн харгис анги гэдэгюм билээ. тэнд цэргүүдийг тамалдаг бүлэглэл байна. Үйлдвэрийн осол гэж акт тогтоосон бүлэглэл хэний удирдлагад, хэнээс заавар авав.Ангийн дарга гэдэг хахуулийн эзэн байх шиг. нуун дарагдуулах нь хахуултай холбоотой.