1.4 тэрбум төгрөгийн татварын өрийг барагдуулжээ
- 2017-04-21
- Нийгэм
- 0
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газарт шилжсэн, татварын өртэй 620 гаруй аж ахуйн нэгж, татвар төлөгчийн 41.8 тэрбум төгрөгийн өр байгаа аж. Татварын энэхүү өрийг барагдуулахад Татварын ерөнхий газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газартай хамтран ажиллахаар болж, хоёр тал гэрээ байгуулжээ.
Энэ оны эхний нэгдүгээр улиралд Татварын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газартай хамтран шат дараалсан арга хэмжээ авч ажилласнаар 224 татвар төлөгчид хамаарах 1.4 тэрбум төгрөгийн татварыг өрийг барагдуулсан байна.
С.Наран
Сэтгэгдэл (0)