Өнөөдөр тайван жагсаал хийнэ

 

        Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр тайван жагсаал хийнэ. Тодруулбал, Өнөөдөр 12.00-16.00 цагийн Улаанбаатар болон орон нутагт Олон улсын хөдөлмөрчдийн эв нэгдлийн өдрийг тохиолдуулан жагсаал хийх аж.  Жагсаалын үеэр, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо гурван байрыг суурийг иргэд, үйлдвэрчний эвлэлийн гишүүдийнхээ өмнөөс илэрхийлэх юм байна. Нэгдүгээрт, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрийн биелэлтийг УИХ, Засгийн газраас шаардах гэнэ.

 

Мөн сонгуулийн амлалт-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардана. 2016 оны сонгуулийн үеэр хийж байсан амлалтаа биелүүлэх ёстой. Мөн УИХ-аас батлагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр байна. Сонгууль дуусах үед шаардах биш дөрвөн жилийн турш шаардах болно. Иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлнэ, татварыг нэмэгдүүлэхгүй байх зэрэг амлалтуудыг шаардаж, хариулт авах юм байна.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)