Шаардлагатай 20 барилгад биет үзлэг хэмжилт судалгаа хийнэ
- 2017-05-01
- Нийгэм
- 0

Нийслэлийн Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар байнгын ажиллагаатай зөвлөлийн гишүүд нэгдүгээр улирлын хийсэн ажлын тайлан, барилгын чанар аюулгүй байдлын үнэлгээ, паспортжуулалтын ажлын үйл явц, “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн танилцуулга, гишүүдийг холбоо зарлан мэдээллээр хангах, мэдээллийн харилцан ажиллагааны талаарх мэдээллийг хийж санал солилцсон аж.
Нийслэлийн барилга төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас хийсэн мэдээлэлд “Нийслэлийн хэмжээнд нийтийн зориулалттай орон сууц 1960 оноос өмнө баригдсан 160, 1961-1973 онд 98, 1974-1987 онд 420, 1988-2000 онд 158, 2001-2016 онд 2962 буюу нийт 3798 барилга баригдсан байна.
Мөн гамшгийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх, түр байршуулах хоргодох байрны зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн барилга байгууламжийг судалж ашиглалтад орсон он, хийц, бүтээц, хүчин чадал зэрэг үзүүлэлтээр ангилж эхний ээлжинд паспортжуулах шаардлагатай 20 барилгад биет үзлэг хэмжилт судалгаа хийх ажлыг эхлэхэд бэлэн болсон гэдгийг онцолсон аж.
С.Наран

Сэтгэгдэл (0)