Ажлын хэсэг “УБЦТС” ТӨХК-нд ажиллаж байна
- 2017-05-01
- Нийгэм
- 0

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан Ажлын хэсэг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК–нд өнгөрөгч сарын 28-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэллээ. Ажлын хэсгийн бие бүрэлдэхүүн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ын Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Баатарням, Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн дарга С.Очгэрэл нарын хэлтсийн удирдлагуудтай уулзаж, шалгалтын удирдамж, хамрах хүрээг танилцуулсан аж.
Ажлын хэсэг тус газарт ажиллаж, уулзалт зохион байгуулах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, албан тушаалтнуудын гаргасан тушаал, шийдвэр, дүрэм, төлбөр хураамж тогтоосон баримт бичгүүдтэй танилцах юм байна.
С.Наран

Сэтгэгдэл (0)