Ерөнхийлөгчид шаардлага хүргүүллээ
- 2017-05-01
- Нийгэм
- 0

Эх орончдын нэгдсэн эвслээс өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэж, “Зууны мэдээ” мэдээллийн төвд хэвлэлийн хурлыг хийлээ. Энэхүү хуралд Эх орончдын нэгдсэн эвслийн тэргүүн, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, Хамаг монголын хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр, Эх орончдын нэгдсэн эвслийн тэргүүлэгч Т.Баярхүү, С.Ганбаатар нар оролцлоо.
Шаардлагад дараах зүйлийг дурджээ. Үндэсний бахархал Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хулгайн арга, хуйвалдааны замаар ард түмний мэдлээс булааж, Монгол Улс, үндэсний гэх компанийн нэрээр гул барьж, хууль зөрчин худалдан авсан. Харин УИХ 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр тогтоол гаргаж, шударга ёсыг сэргээн тогтоосон. Гэтэл МАНАН бүлэглэл энэхүү шийдвэрийн хэрэгжилтэд хуульчлагдсан хулгайч мэт хандаж, байгааг хараад “хаан” ард түмний чинь тэвчээр алдарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч танаас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй худалдан авсан гэх этгээдүүдийг нэн даруй хууль, хяналтын байгууллагаар алагчлалгүй шалгуулж, төр засаг ард түмнийг хуйвалдагсдын дарамтаас салгаж, Үндсэн хууль зөрчсөн М.Батзориг шүүгчийг бүрэн эрхийнхээ дагуу огцруулахыг шаардаж байгаагаа дурджээ.
С.Наран

Сэтгэгдэл (0)