Зүгээр л инээмсэглэ тоглолтын билет нэг ч үлдээгүй

 

        Маргааш буюу 5 сарын 2-нд болох МУСТА Э.Чулуунчимэгийн тоглолтын тасалбар борлогдож дуусчээ. Бөхийн өргөөний гадна шагийн тасалбар зарагдаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Өмнө нь төрсөн нутаг Өвөрхангайдаа анхны бие даасан тоглолтоо хийж байсан эрхэмсэг дуучин бүсгүй тоглолтынхоо дараахан баруун аймгуудаар аялан тоглолтоо хийхээр зэхэж буй юм байна. Түүний “Зүгээр л инээмсэглэ” аялан тоглолт Өврийн сайхан хангай нутгаас эхлэх юм байна. Чука маргааш болох тоглолтынхоо өмнө ийнхүү инээд хөөртэй алхаж яваа нь манай дуранд өртсөн юм. Билетээ борлуулж дууссан бүсгүй аргагүй л байх. Тэр үнэхээр өөртөө итгэлтэй харагдаж байлаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)